Япон Улсын "Кожима" корпарацийн Дэд Ерөнхийлөгч Зэнитака Шожи тэргүүтэй албаны хүмүүс Орхон аймаг Эрдэнэтэд хотод ажлын айлчлал хийж аймгийн удирдлагуудтай уулзав. Энэ үеэр Орхон аймаг тус корпорацтай хамтран ажиллах гэрээг байгуулжээ. Хамтарч хэрэгжүүлэх эхний төсөл нь Эрдэнэт хотын агаарын бохирдлыг бууруулахад дэвшилтэд т ехнологи нэвтрүүлэх ажил байх юм гэж Орхон аймгаас мэдээллээ.