Говьсүмбэр аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалд гарсан сул орон тоог нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалтын бүртгэл өнөө, маргааш буюу 2 дугаар сарын 13-14-нд Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газарт явагдаж байна.
Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг 2017 оны 02 дугаар сарын 16-нд Говьсүмбэр аймагт зохион байгуулна.
Говьсүмбэр аймагт зарлагдсан ажлын байр:
Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн
Нярай, хүүхэд, өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
Эрүүл мэндийн эдийн эдийн засаг, төсвийн төлөвлөлт, хөрөнгийн бүртгэл, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, барилга байгууламж, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
Эмийн чанар, аюулгүй байдал, эмийн зохистой хэрэглээ, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж хариуцсан мэргэжилтэн
Анхан шатны болон гамшгийн үеийн тусламж үйлчилгээ, цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн
Агаар, хог хаягдал, химийн хорт бодис, байгалийн гамшиг хариуцсан мэргэжилтэн
Малын эрүүл мэндийн бүртгэл, мэдээлэл, халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн
Математик статистик хариуцсан мэргэжилтэн
Хүмүүнлэгийн ухаан хариуцсан мэргэжилтэн
Программ хангамж, компьютерийн сүлжээ, төлөвлөлт, судалгаа, шинжилгээ, сургалт, сурталчилгаа, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн
Бэлчээр, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
Газрын даамал
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн
Санхүү, албаны нягтлан бодогч
Худалдан авах ажиллагаа, эдийн засаг, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан мэргэжилтэн
Мал, аж ахуй технологи үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн
Дэлгэрэнгүйг http://www.csc.gov.mn/ эндээс үзнэ үү?