Долоо хоног бүрийн эхэнд аймгийн удирдлагууд хуралдаж, цаг үеийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцдог билээ. Энэ удаагийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга А.Энхтүвшин жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлсэн санхүүгийн дэмжлэгийн талаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны дарга, хошууч Х.Онцгойбаяр аймгийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажил болон тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл хийлээ. Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат хэлсэн үгэндээ хөдөлмөр эрхлэгчдийн 21,6 хувь нь жижиг дунд үйлдвэрийн салбарт ажиллаж байгааг дурдан, жижиг дунд үйлдвэрийн салбарт ажиллагсдын тоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов. Мөн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд олгогдсон сангийн зээлүүдэд хяналт сул байгаа учир анхаарч ажиллахыг үүрэг болголоо.