Төв аймгийн “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд Эрүүл мэнд , нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газар,Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хамтран “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА”-ын хүрээнд нийгмийн тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай, өрхийн амьжиргааны түвшин доогуур өрхөөс сонгон сонгогдсон өрхийн гишүүдийг ажлын байраар хангах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн даатгалд хамруулах, хууль эрхзүйн хүрээнд газар эзэмшүүлэх сонгогдсон өрхийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах гэх мэт цогцоор нь нийгмийн үйлчилгээг хүргэхээр хамтын ажиллагаагаа эхлүүлэн өрхийн судалгаан дээр ажиллаж байна. Зуунмод сумын хэмжээнд хүнс тэжээлийн тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай 102 өрхөөс сонгон эхний төсөл хэрэгжүүлэх бөгөөд цаашид 26 суманд хэрэгжүүлэн хэрэгжилтийг тооцон хүрсэн түвшнөөс буулгахгүй тогтвортой байдлыг хангах тал дээр орон нутгийн удирдлагуудтай гэрээлэн ажиллахаар төлөвлөөд байна.