Өнгөрөгч долоо хоногт Зорчигч тээврийн нэгтгэлийн 2 баазын хэмжээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох 14 удаагийн сургалтыг амжилттай зохион байгуулжээ. Тодруулбал Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг цагдаагийн ахлах дэслэгч Б.Базаррагчаа, Б.Эрдэнэбилэг нар уг сургалтыг зохион байгуулж 1 дүгээр баазаас 191 хүн, 3-р баазаас 178 хүн оролцлоо. Уг сургалтын гол зорилго нийтийн тээврээр үйлчлүүлэгсдийн дунд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор жолооч, шалгагч нарыг сонор сэрэмжтэй байлгах тал дээр анхаарч ажиллахад чиглэгдсэн байна. Дээрх сургалт 02 дугаар сарын 06-15-ныг дуустал үргэлжилнэ.