Төрийн албаны зөвлөлийн 5 дугаар хуралдаанаар Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга, Хүний эрхийн Үндэсний комиссын Ажлын албаны дарга зэрэг албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцлээ.
Эдгээр албан тушаалын ажлын байранд тавьж байгаа шаардлагыг Төрийн албаны зөвлөлийн сайтаар ажлын 21 хоног нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтыг 2017 оны 2 дугаар сарын 06- ны өдөр зохион байгуулсан юм.
Зөвлөлийн хуралдаанаар Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг хэлэлцээд, өрсөлдсөн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан Ч.Алтангэрэлийг Хүний эрхийн Үндэсний комиссын Ажлын албаны даргаар, Б.Насантогтохыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар, Д.Болормааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргаар томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүлж, томилох эрх бүхий субъектэд санал хүргүүлэхээр шийдвэрлэлээ.