Баянхонгор аймгаас Өлзийт сумын 2 дугаар багийн малчин Дарамын Пүрэв, Баянцагаан сумын Дэлгэрэх багийн малчин Цэвэлмаагийн Батболд, Гурванбулаг сумын 3 дугаар багийн малчин Лхамсүрэнгийн Бямбасамбуу, Богд сумын 2 дугаар багийн малчин Өлзийгийн Сүхцэрэн, Богд сумын 1 дүгээр багийн малчин Доржийн Батсуурь, Эрдэнэцогт сумын 4 дүгээр багийн малчин Бямбаагийн Ган-Очир, Бууцагаан сумын 4 дүгээр багийн малчин Чойжоогийн Ганхуяг гэсэн 7 хүн Улсын аварга малчны болзол хангажээ. Сар шинийн өмнө УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд эдгээр аварга малчдын шагналыг хотонд нь очиж гардуулна.