Тус хурлаар Баянхонгор аймагт 2016 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар авч хэлэлцлээ. 2014 онд Баянхонгор аймагт 430, 2015 онд 360, 2016 онд 356 гэмт хэрэг гарч Цагдаагийн газарт бүртгэгдэн эрүү үүсгэн шалгагджээ. Өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулвал гэмт хэргийн гаралт 1,1 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг тус газрын ОНХАБайцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Гончигсумлаа энэ хуралдаан дээр мэдээллээ. Эдгээр гэмт хэргүүдийн 40-45%-ийг бусдын эд хөрөнгөнд халдсан гэмт хэрэг эзлэж байгаа бол бусдын бие мах бодид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан хэргүүд удаах хувийг эзлэж байна. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт гарсан Хүн амины хэрэг нийт гэмт хэргүүдийн 3-5%-ийг тогтмол эзэлдэг гэсэн судалгаа байна.
Мөн тус зөвлөл энэ хурлаараа Япон Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлууд, тэдгээрийг хэрэгжүүлж буй практик, арга зам, сайн туршлага, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны ажлын төлөвлөгөө, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны ажлын зардлын төсвийн хуваарь зэрэг үндсэн 4 асуудлыг хэлэлцэж батална.