Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулах арга хэмжээ 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус яаман дээр болж Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, УИХ, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд Д.Оюунхорол нар "Санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь 2017-2020 онд хэрэгжих бөгөөд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах, төрийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд төрийг төлөөлөн прокурор оролцох, харилцан мэдээлэл солилцох зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
Дээрх арга хэмжээнд Улсын прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга ЦАрвинбуудай, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга М.Оюундэлгэр болон Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулах газрын дарга Г.Нямдаваа, Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар, Хэвлэл, мэдээллийн албаны дарга Т.Бүдээхүү нар байлцав.