Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух хаягтай, 27 настай Ш гэгч нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Их орд” худалдааны төвийн хажууд явж байсан 13 настай Д-ын гар утсыг хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.
Уг хэргийн ОНАБХА-ны Хамгаалалтын 1 дүгээр газрын хяналт шалгалтын офицер цагдаагийн дэслэгч Н.Мөнхтулга, цагдаагийн дэд ахлагч Б.Нарантуяа нар илрүүлжээ. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.