Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон яамны холбогдох удирдлагууд, Замын цагдаагийн алба, МХЕГ-ын төлөөллүүд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нөхцөл байдалтай өнгөрсөн баасан гарагт танилцлаа. Энэ чиглэлийн замд осол аваар их гардаг, замын эвдрэл ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал зэрэг хамгийн эрсдэл ихтэй хэд хэдэн цэг байдаг бөгөөд тэдгээрийг хэрхэн өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгааг газар дээр нь танилцжээ. Тухайлбал Борнуурын гүүр, Тахилтын даваа, Сэтэрхийн хөтөл, зэрэг газруудад үзэгдэх орчин хязгаарлагдмал, хажуугийн хөвөө стандарт бус учраас осол аваар ихэвчлэн гардаг “хар цэг”-т тооцогддог байна. Мөн Цайдамын хөндий буюу 200 дахь км-т газар нутгийн онцлог буюу хөрс шорооны онцлогоос шалтгаалж ихээхэн эвдрэл үүссэн тул осол аваар ихээр гардаг байна. УлаанбаатараасДарханчиглэлийнзам нь 4-р зэрэглэлийнх бөгөөд тусзамаархоногт 600 орчимтээврийнхэрэгсэлзорчихёстой байтал хоногт 3500-3800 авто машин зорчижбайгааг албаныхан хэллээ. Тиймээс энэхүү замыг зайлшгүй 4 эгнээтэй, 1-р зэрэглэлийнзамболгохшаардлагатайбайгаааж.
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Хөдөлгөөний эрчим ихтэй хоёр гол зам бий. Улаанбаатар-Налайх, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамууд. УБ-Дархан чиглэлийн 230 км зам 4-р зэрэглэлийн зам учир ачааллаа дийлэхгүй нөхцөлд байдалд хүрээд байна. Түүнчлэн осол аваар их гарч байна. Тиймээс энэхүү замыг яаралтай өргөтгөж 4 эгнээтэй, цементбетон хучилттай нэгдүгээр зэрэглэлийнх болгон шинэчлэхээр төлөвлөж байна. Ингэснээр үндэсний үйлдвэрлэлийн цементийг ашиглаж, чанартай зам барих боломжтой” хэмээн хэллээ.
Хүйтний улиралд цементбетон хучилтаар барьж байгуулах стандартуудаа батлуулах, нөхцөлд байдалтай нь танилцах, зураг төсөл хийх зэрэг бэлтгэл ажлуудаа хангаж дулаарч эхлэхэд зам барих ажилдаа шуурхайлахаар төлөвлөөд байгаа аж. Замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын компаниуд энэхүү стандартыг нутагшуулж,цементбетон зам барьж, байгуулах боломж байгааг салбарын сайд хэллээ. Мөн хөрөнгө санхүүжилтээ гадны болон дотоодын хөрөнгө оруулалтыг босгохоос эхлээд бүх хүч, нөөц бололцоогоо нэгтгэж энэхүү замыг барьж байгуулна хэмээн онцоллоо.