Ази, номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгуулагаас зарлагдсан БНХАУ-ын Бэйханг Их сургуулийн тэтгэлэг зарлагдлаа. Тодруулбал, Ази, номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага нь гишүүн орнуудынхаа сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Доктор (DOCSTA), Магистр (MASTA)-ийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөрт Монгол Улс 2008 оноос хойш оролцож байгаа бөгөөд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас сансрын технологийн салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор 2017 оны элсэлтийг нээлттэй зарлаж байна.
Мөн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дехрадун хотод зохион байгуулагдах Зайны тандан судалгаа ба газар зүйн мэдээллийн систем сэдэвт богино хугацааны сургалт 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус зохион байгуулагдах сургалтад хамрагдах хүсэлтэй, шаардлага хангасан албан хаагчид материалаа БЗХАГ-т 2017 оны нэгдүгээр сарын 30-ны дотор ирүүлэх ёстой аж.
Хөтөлбөрийн тухай:
Нэгдсэн үндэстний байгууллагын “Сансрын хэрэглээ” хөтөлбөрийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бэйханг Их сургуулийн санаачилгаар 2006 оноос эхлэн тус хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.
1952 онд байгуулагдсан Бэйханг Их сургууль нь хуучнаар Бээжингийн их сургуулийн Агаарын хөлгийн инженерчлэл, Сансар судлалын чиглэлийн салбар сургууль бөгөөд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хамгийн анхны, Хятадын шилдэг 16 сургуулийн нэг юм.
Суралцах чиглэл:
- Зайны тандан судалгаа ба газар зүйн мэдээллийн систем- Remote Sensing and Geo-Information System(RS&GIS): 1- 2 хүн
- “Байршил тогтоох хиймэл дагуулын систем- Global Navigation Satellite System (GNSS)”: 1- 2 хүн
- “Бичил хиймэл дагуулын технологи” – Micro-Satellite Technology: 1- 2 хүн
- Нийт “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Доктор (DOCSTA) 2 хүн, Магистр (MASTA) 3-6 хүн сурлалцуулна.
Хугацаа: 2017 оны 9 дүгээр сараас эхлэн 1 жил 9 сарын хугацаанд
Тэтгэлэгийн хамрах хүрээ:
- 9 сарын сургалтын төлбөр;
- 1 жилийн судалгаа, төсөл дээр ажиллах сургалтын төлбөр;
- Сургуулийн дотуур байр (цэвэр ус, цахилгааны зтөлбөр багтахгүй)-ны төлбөр;
- Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын Тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу дунджаар сар бүр 3000 юань);
- Гэнэтийн осол, эмчилгээний үеийн даатгалын төлбөр (Хятадын Тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу);
- 2 талын, энгийн зэрэглэлийн нислэгийн тийзний төлбөрийг зөвхөн 1 удаа олгох;
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх;
- 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 40 нас хүрээгүй байх (35 нас хүрээгүй өргөдөл гаргагчид шалгаруулалтад давуу тал эдэлнэ.);
- Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
- Англи хэлний унших, бичих, харилцан ярих өндөр түвшний чадвартай байх (Хэлний мэдлэгийг гэрчлэх баримтыг шаардана.);
- Монгол Улсын Засгийн газар болон бусад улсын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр болон бакалавраас доошгүй зэрэгтэй төгссөн байх;
- Дипломын голч дүн 3.0-аас доошгүй байх;
- Өргөдөл гаргах хугацаа хүртэл тухайн мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах чадвартай байх (Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчид эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт орно).
Бүрдүүлэх материал:
- Өргөдлийн маягт ((http://laihua.csc.edu.cnлинкээр орж бүртгүүлээд цахимаар өргөдлийн маягтыг бөглөж хэвлэсний дараа өөрийн цээж зургаа нааж, гарын үсэг зуран огноог тавьсан байна.)
- Дипломын болон дүнгийн хуудасны хуулбар (Англи хэл дээр 2 хувь бөгөөд нотариатаар баталгаажуулсан байх);
- Багш, профессор болон удирдах албан тушаалтан болох 2 хүний тодорхойлолт;
- Ажлын газрын тодорхойлолт
- Суралцах төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 500-гаас доошгүй үгтэй эссе)
- Бүтээлийн жагсаалт
- Англи хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ
Шалгаруулалт:
Бичиг баримтын шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчдыг ХХМТГ-аас ярилцлаганд урих ба шалгаруулалтын эцсийн шийдвэрийг Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бэйханг Их сургуулиас гаргана.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр
Холбоо барих хаяг:
Утас: 329236, 330782
Электрон шуудан: foreignrelation@cita.gov.mn болон oyuntsetseg@cita.gov.mn
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар
Танилцуулга татаж авах http://nema.gov.mn/wp-content//resource4.sodonsolution.org/unuudur/uploads/news/2017/01/Brochure-RSGIS_22nd_-Academic-Year_2017-2018-1.pdf