Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хяналтын нэгдсэн төвийн нээлт боллоо. Нээлтэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга С.Туяа, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Мэдээллийн технологи, олон нийттэй харилцах албаны дарга Б.Лхагваням, Цагдаагийн ерөнхий газрын туслах комиссар Б.Ганзориг, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ч.Хосбаяр нарын албаны хүмүүс оролцлоо.
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хяналтын нэгдсэн төв болон телекамержуулах ажилд Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 304 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн байна.
Чингэлтэй дүүрэгт камержуулалт хийгдсэнээр гэмт хэргийн бууралт 3,1 хувиар буурсан тухай Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал танилцууллаа.
Энэ үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан “Хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах журам” боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа тухай онцоллоо.
Мөн Нийслэлийн холбогдох албаны хүмүүст хандаж хороодод тавигдсан камеруудын арчлалтыг хариуцаж, хэвийн ажиллагааг нь хангадаг компани бий болгох тухай, хяналтын камерыг замын цагдаатай холбох талаар хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.