Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулторийн нийт үзлэгийн 13.8 хувь, Баянхонгор сумын хэмжээнд 17.0 хувийг эзэлж дэгдэлт хэлбэрээр явагдаж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 358 дугаар тушаалыг үндэслэн Баянхонгор сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургуулийн 1-8 дугаар анги, хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар түр хааж зогсоох аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Захирамжийн хүрээнд зоогийн газар, бар, рестораны үйл ажиллагааг 21 цаг хүртэл ажиллуулахаар болжээ. Мөн олон нийтийг хамарсан арга хэмжээг энэ сарын 25-наас хоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл зохион байгуулахгүй байхыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад даалгажээ. Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр 3-5 хоног асарсан ажил хөдөлмөр эрхэлжбайгаа эцэг эх, асран хамгаалагчид эмчийн магадлагааг үндэслэн цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгалаа.