Баянхонгор аймгийн Засаг дарга төсвийн тодотголоор өөртөө байр авсан, аймгийн ИТХ үүнийг баталсан гэх худал мэдээллийн мөрөөр албаны эх сурвалжаас тодрууллаа. Яригдаад буй байр нь өмнөх Засаг дарга Д.Жаргалсайханы шийдвэрийн дагуу олгосон албан тушаалын байр бөгөөд 2016 оны эхний хагаст шийдсэн тус байрны төлөгдөөгүй мөнгийг төсвийн тодотголоор шийдвэрлэсэн асуудал байжээ.