Өчигдөр их аварга Д.Дагвадорж өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан БНХАУ-ын иргэд манай улсад визгүй зорчихоор болсон тухай мэдээллийг хятад хүнээс сонслоо гэсэн мэдээлийг дамжуулж энэхүү мэдээлэл нь олон хүний гайхшрал бухимдлыг төрүүлээд байсан билээ.
Энэхүү мэдээллийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос тодруулахад:
БНХАУ-ын иргэд манай улсад энэ оны 1-р сарын 5-ны өдрөөс эхлэн визгүй зорчихоор боллоо гэсэн мэдээлэл цахим ертөнцөд тархаад байгаа нь ор үндэсгүй худал мэдээлэл юм. Энэхүү асуудал засгийн газар болон УИХ-ын түвшинд яригдаагүй цаашид ч визтэй байх журам хэвээр үйлчилнэ гэв.