Эрүүл мэнд, нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллагуудын “УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН” өнөөдөр /2017-01-20/ 09 цагт эхэллээ. Сургалт, зөвлөгөөнийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт нээсэн бөгөөд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр салбарын бодлого, шинэчлэлийн талаар илтгэл тавьлаа.
Тэрээр удирдах ажилтнуудад хандаж хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт монголын ард иргэдийн ажил амьдралтай холбооотой тулгамдаж байгаа маш олон асуудал байна. Гарц, шийдлийг ч эрэлхийлж байна. Энэ үүднээс УИХ-тайгаа хамтарч ажиллах, холбогдох асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс УИХ-ын 45 дугаар тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбараас хийж хэрэгжүүлэх 47 ажил хуульчлагдан тусгагдсан. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд 21 ажлыг эхлүүлж, зарим асуудлыг шийлдвэрлэх шатандаа явж байна. Өөрөөр хэлбэл хагас жилийн хугацаандбусад яамдтай харьцуулахад амжилт ололтоороо бид тэргүүлж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.
Мөн бидний ажил хэрэгч маш том үүрэг хариуцлага бол тогтолцооны өөрчлөлт хийх юм. Шинэчлэлийгхийх ажил хэрэгч, хүсэл эрмэлзэлтэй байгаасай гэж хүсэж байна. Надад ч та бүхэнтэй нэг зорилго, зорилтын төлөө ажиллах хүсэлт эрмэлзэл дүүрэн байна.
Энэ жилдээ багтаажсуурь тогтолцоо, хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаандаа шинэчлэл хийх, үүрэг хариуцлагыг Монголын төр, ард иргэдийн өмнө хүлээж байгааг онцлон хэлэхийг хүсэж байна. Сургалт зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье, орон нутаг ажил руугаа буцахдаа хийж бүтээе гэсэн ирмүүн сэтгэлтэйгээр энэхүү сургалт, зөвлөгөөнөө өндөрлөөсэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Удирдах ажилтны сургалт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, аймаг, нийслэл дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулна гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.