2011 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн олон улсын байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж 5 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн аждаа дүгнэх, 2017-2022 онд хийх ажлаа баталгаажуулах арга хэмжээ дүүргийн Иргэний танхимд зохион байгууллаа.
Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын орлогч Л.Оргил, О.Ганбаатар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Филип Йиворт, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Үйл ажиллагааны захирал Дорона Жавиор, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хотын бүс хариуцсан дарга Г.Энхзул болон бусад төрийн байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцлоо.
Санамж бичгийн хүрээнд дүүргийн зорилтот 18 хороодод хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн төсөл хөтөлбөрүүд зэрэг олон ажилд талууд хамтрах юм.