Үнэн зөв шинжилгээ үр дүнтэй эмчилгээний гол үндэс болдог. Лабораторийн шинжилгээний эргэлзээтэй хариу, зөрүүтэй байдлаас шалтгаалан иргэд эдийн засаг, сэтгэл санааны хохирол амсах явдал түгээмэл байна. Тиймээс Оном сангийн санаачилгаар өнгөрөгч 2016 оны 12 сарын 24-ний өдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй лабораториудыг нэгтгэж Монголын лабораторийн чанарыг сайжруулж, үйл ажиллагааг үндэсний болон олон улсын стандартад нийцүүлэх, чанарын хөндлөнгийн хяналтыг сайжруулах, гишүүн лабораториудын эрх ашгийг хамгаалах үндсэн зорилготойгоор Монголын лабораторийн нэгдсэн сүлжээг байгуулах анхны уулзалтыг зохион байгуулсан юм. Тус уулзалтад оролцсон бүх лабораторийн төлөөлөл Монголын лабораторийн нэгдсэн сүлжээг байгуулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага байгааг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн билээ.
Өнөөдрийн байдлаар дараах лабораториуд Монголын лабораторийн нэгдсэн сүлжээнд:
Улсын эмнэлгийн лабораториуд: /зөвлөхөөр/
1. Улсын нэгдсэн 1-р төв эмнэлэг
2. Улсын нэгдсэн 2-р эмнэлэг
3. Шастины нэрэмжит 3-р төв эмнэлэг
4. Халдварт өвчин судлалын үндэсний төв
5. Хавдар судлалын үндэсний төв
Үүсгэн байгуулагч хувийн хэвшлийн лабораториуд: /цагаан толгойн дарааллаар/
1. Грандмед
2. Гэгээн ар үр
3. Гялс анагаах ухааны төв
4. Интермед
5. Итгэл ЭМТ
6. Люкс мед
7. Монолаб
8. Мобио
9. Мед-Аналитик
10. Мөнгөнгүүр 11.
Намдуу Мандал
12. Оношмед
13. Онкоген
14. Өнөлаб
15. Протлаб
16. Стандлаб
17. Улаанбаатар Сонгдо
18. Хаппи Веритас
19. Элэгний төв
20. Экспресс оношлогоо
21. Юби лаборатори зэрэг нэгдэж ороод байна. Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний Удирдах зөвлөл 2017 оны 01 сарын 18-ны өдрийн 11:00 цагаас Пума империал зочид буудлын хурлын танхимд албан ёсны мэдэгдэл хийснээр энэхүү нэгдсэн сүлжээний үйл ажиллагаа эхлэх юм. Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ байгуулагдсанаар иргэд шинжилгээний зөрүүтэй хариуны талаарх гомдол, хүсэлтээ gomdol@monlabnet.org хаяг руу илгээх эсвэл 7012.2006, 8800.3247 утсаар холбогдож асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой боллоо.
Монголчууд бид нэгдэж, нягтарч хамтран ажиллахад бидэнд чадахгүй зүйл үгүй билээ! Монгол хүн бүр эрүүл энх байх болтугай!