Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр хордлогын улмаас 5 иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Нийслэлийн засаг даргын орлогч Б.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг үүссэн нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх зорилгоор анхны шуурхай хэвлэлийн хурлыг зохион байгууллаа.
Ажлын хэсгийн өгсөн мэдээллээр бол анхны дуудлага 12.10 минутын орчимд хамгийн сүүлийн иргэн нас барсан дуудлага 20.48 минутанд цагдаагийн шуурхай жижүүрт иржээ. Дээрх иргэд орцны жижүүр хийдэг бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж түүнтэй хордсон байж болзошгүй гэсэн анхны таамаг гарсан.Эцсийн хариу маргааш өдөртөө багтаад гарна гэв.
Энэхүү хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн цагдаа,онцгой байдал,эрүүл мэндийн газар,мэргэжлийн хяналтын газрын дарга нараас бүрдсэн шуурхай ажлын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 247 улсын байцаагч архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 761 газарт хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион явуулж 3363 шил архийг шинжилгээнд хамруулахаар хураан авсан бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэсэн мэдээллийг өгсөн.
Ажлын хэсэг уг үйл явдалтай холбоотой мэдээллүүдийг шуурхай хүргэж байхаа илэрхийлж иргэдийг хаяг шошго нь тодорхойгүй архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.