Монгол улсын Шинжлэх ухааны Академиас 2 жил тутам ШУА-ийн гишүүн (академич)-ий сонгуулийг явуулдаг билээ.
Энэ удаагийн ээлжит сонгууль 1 дүгээрсарын 19-ний өдөр болох бөгөөд сонгуулийн өмнө нэр дэвшсэн эрдэмтэд бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлдэг уламжлалтай. Үзэсгэлэн 1 дүгээр сарын 17-ны өдрийн 09.00-18.00 цагхүртэл ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ Г корпус/-ын 6 давхарт болно.
Энэ удаагийн академичийн сонгуульд дараах 11 эрдэмтэн нэр дэвшээд байна.
- Москвад төвтэй Олон улсын хөрөнгө оруулалтын банкны ахлах зөвлөх, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Дэмчигжавын Моломжамц
- ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологийн төвийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Дамдинсүрэнгийн Цэвээндорж
- ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)Бүдээбазарын Авид
- ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D)Дэлэгийн Сангаа
- ХАА-н техникийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)Жамсрангийн Түмэн
- ШУТИС-ийн дэд захирал, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Халтарын Энхжаргал
- ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)Шагдарын Цоож
- ШУА-ийн бүтцийн төрөлжсөн академи хариуцсан эрдэмтэн нарийн бичгийн дарга, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D) Бадрахын Бурмаажав
- ХААШУА-ийн дэд ерөнхийлөгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)Агипарын Бакей
- ХААИС-ийн Мал аж ахуй-биотехнологийн сургуулийн профессорын багийн ахлагч, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор (Sc.D)Норовсамбуугийн Тогтохбаяр
- ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор (Ph.D) Сампилдондовын Чулуун (залуу эрдэмтний квотоор)
ШУА-ийн гишүүнээр шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, эрдэм судлалын ажлын үр дүнгээрээ өөрийн орны болон олон улсын түвшинд үнэлэгдсэн шинжлэх ухааны докторын зэрэгтэй, шинжлэх ухааны ёс зүйг хүндэтгэдэг, нэр хүнд бүхий Монгол улсын иргэнийг монгол улсын ШУА-ийн Их чуулганаар сонгодог юм.