Улсын хэмжээнд энэ онд сүү боловсруулах 60 орчим үйлдвэр байгуулахаар болсон талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ. “Эм Ди Эм” компанийнхан Япон улсын сүү боловсруулах орчин үеийн технологийг манай улсад нутагшуулах ажлыг хариуцаж байгаа бөгөөд яам бодлогоор дэмжих аж.
Энэ нь шингэн сүүг хуурай болгон боловсруулах үйлдвэр бөгөөд эхний ээлжинд сүүний гарц сайтай бүс нутагт байгуулах юм байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Малынхаа тослог ихтэй сүүг орчин үеийн технологиор боловсруулж чадвал импортын сүүний хэрэглээ багасна” хэмээн ярилаа. Мах, сүүний аяны хүрээнд уг ажлыг өрнүүлж буй аж.