Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв, Холбооны Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь 2017/18 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын холбооны төсвийн хөрөнгөөр оросын их дээд сургуулиудад элсэн суралцах горилогчдын дунд явуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Уг сонгон шалгаруулалтанд Монгол Улсын иргэн болон Монгол Улсад байнга оршин суугаа оросын иргэд оролцох эрхтэй.
Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Үүнд:
Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шат:
2016 оны 12-р сарын 1-ээс 2017 оны 3-р сарын 18-ийг хүртэл-оросын боловсролын байгууллагуудад суралцах хүсэлтэй гадаадын иргэдийг http://http://russia.study цахим мэдээллийн системд бүртгэх.
Орос Улсад суралцах хүсэлтэй горилогч бие даан http://http://russia.study цахим мэдээллийн системд бүртгүүлэх ёстой. Шалгаруулалтанд орохын тулд систем дахь анкетыг бөглөх шаардлагатай.
Үүний тулд дараах скайнердсан баримт бичгийг чанартай скайнердаж (бүх хуудас, бүлгүүд тод унших боломжтой байх) хавсралтаар оруулах. Үүнд:
1. Гэрэл зураг
Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт (байгаа бол)-ын скан хуулбар. Паспортын хүчинтэй байх хугацаа нь Оросын Холбооны Улсад орж ирснээс хойш 18 сараас доошгүй байх ёстой.
Орос хэлэнд хөрвүүлсэн боловсролын гэрчилгээний хуулбар. Үүнд:
бүрэн дунд боловсролын аттестат (сургууль төгссөн горилгчдын хувьд);
бакалаврын диплом (магистрт элсэх горилгчдын хувьд) ;
магистрын диплом (аспирантурт элсэх горилгчдын хувьд).
Төгсөх ангийн горилгчдын хувьд захиралын гарын үсэг бүхий сурлагын дүн (12-р ангийн 1-р хагас жилийн дүн)-г хавсрагах
Бакалаврын сүүлчийн курст суралцаж байгаа горилгчдын хувьд анкетанд их дээд сургуулийн ректорын гарын үсэг бүхий сурлагын дүнг хавсрагах.
1, 2-р курсын оюутнуудын хувьд анкетанд сургалт хариуцсан хэлтсийн тамгаар баталгаажуулсан сурлагын тодорхойлолт (дундаж балл 2,8-аас доошгүй байх) болон бүрэн дунд боловсролын аттестатын хуулбарыг хавсрагах.
Оросын их, дээд сургуулиудын бэлтгэл ангид гэрээгээр суралцаж байгаа оюутнуудын хувьд- орос хэл, зонхилох хичээлийн дүнг харуулсан 1-р семестрийн сурлагын тодорхойлолт (суралцах чиглэлээр нь: хүмүүнлэгийн, техникийн, анагаах ухааны, эдийн засгийн гэх мэт) болон бүрэн дунд боловсролын аттестатын хуулбарыг хавсрагах.
Аспирантын хөтөлбөрөөр элсэж байгаа горилогчийн хувьд:
Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт бөгөөд бүртгэлийн яг энэ шатанд суралцах чиглэлд тохирсон сэдэв бүхий реферат хавсрагах.
9. Орос хэлний Улсын олимпиад хийгээд математик, химийн улсын/бүх монголын олимпиадын ялагчид гэрчилгээний хуулбарыг хавсрагах.
Бүх баримт бичгийг орос хэлэнд хөрвүүлсэн байх ёстой.
Суралцах чиглэл (мэргэжил)-ийн тухай мэдээлэлийг http://russia-edu.ru сайтад байршуулсан болно.
Хавсрагасан бүх баримт бичиг нь тухайн горилгчийн портфолиог бүрдүүлнэ.
Горилгчдын сонголтыг портфолио шалгаруулалтыг үндэслэн явуулна. Орос хэл, математик, химийн бүс, улсын олимпиадын ялагчид хийгээд боловсролын гэрчилгээндээ хамгийн өндөр дүнтэй горилгчид давуу эрх эдлэнэ. Инженер техникийн болон химийн мэргэжлээр элсэх, адилхан дундаж баллтай горилгчид математик, химийн шалгалтанд орно. Мөн эдгээр шалгалтаа амжилттай өгсөн горилгчид орос хэлний ярилцлаганд орно. Хүмүүнлэгийн чиглэлийн мэргэжлээр элсэх, адилхан дундаж баллтай горилгчид орос хэлний /аман/ шалгалтанд орно.
II. Сонгон шалгаруулалтанд оролцох.
Сонгон шалгаруулалтыг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд 3-р сарын 16-18 өдрүүдэд ажиллах Оросын боловсролын үзэсгэлэнгийн дараа явуулна.
Сонгон шалгаруулалтыг явуулах хугацаа ойролцоогоор 2017 оны 3-р сарын 20-25 өдрүүд байх болв уу.
Сонгон шалгаруулалтын хоёрдугаар үе шат:
2017 оны 4-р сарын 01-ээс 8-р сарын 15 хүртэл явагдана.
Баримт бичгийг Холбооны Россотрудничество агентлаг, Оросын Холбооны Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хийгээд гадаадын иргэдийг суралцуулах сонирхолтой их дээд сургуулиудад хэлэлцэх.