Хөшигийн хөндийн Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлын явцтай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такаока Масато, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд У Сун нар танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.