Хар тамхины хэрэгт холбогдоод байгаа Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарыг шүүх хурал ирэх лхагва гаригт буюу энэ сарын 11-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ. Х.Тамираас гадна Б.Амарбаясгалан, Д.Жавхлан, Н.Мөнхбат, Б.Сүхбаатар зэрэг хүмүүс хар тамхины хэрэгт холбогдоод байгаа. Тэднийг Эрүүгийн хуулийн 188.3, 192.1,192.2, 269.7,268.2, 272.2-т заасан зургаан зүйл ангиар буруутган шүүх юм.