"Монголын хөрөнгийн бирж" төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор М.Болорыг үүрэгт ажлаас чөлөөлж, Х.Алтайг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ.
Улмаар тус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан тогтоолоор Х.Алтайг жинхэлж, гүйцэтгэх захирлаар томиллоо.
Тэрбээр өмнө нь буюу 2011-2014 онд Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.