2016 оны 12 дугаар сарын 31, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний баяр, амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 508 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 416 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1 өртсөн. Зам тээврийн осолд 10 хүүхэд өрсөн.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 77 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Нийслэл хотод:
1. СХД-ийн нутаг Ханын материалын зам, Тоосгоны 24 б тоотын хашаа гэрийг H.Avante XD маркийн авто машины жолооч М нь мөргөж гэрт байсан 04 настай эмэгтэй Э, 01 настай эмэгтэй М нарыг гэмтээсэн.
Орон нутагт:
1. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын төвөөс 276 км-т төвийн шороон замд Уаз-22069 маркийн авто машины жолооч Э нь улсын дугааргүй Мустанг маркийн П жолоочтой мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч 22 настай эрэгтэй П-ийн амь нас хохирсон байна.
Баяр, амралтын өдрүүдэд замын цагдаагийн алба хаагчид иргэдийг түргэн шуурхай зорчуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээр бэлэн байдалд ажилласан.