Жүр Үр компанийн бялууг худалдан авсан иргэд чанар муутай хөгзөрсөн гэх мэт бүтээгдэхүүний худалдан авсан талаар гомдол мэдүүлсэний дагуу шалгалт хийхэд тус компанийн ажилтан буцаалтанд ирсэн Х тэмдэглэгээтэй бялуугг худалдаанд гаргасан нь тогтоогджээ. Энэ дагуу уг бүтээгдэхүүнийг зах зээлээс буцаан татаж фэйсбүүк хуудсаараа дамжуулан хэрэглэгчдээсээ уучлалт гуйсныг бүрэн эхээр нь хүргэж байна.
МЭДЭГДЭЛ
Эрхэм хэрэглэгч та бүхнээсээ хариуцлагагүй алдаатай үйлдэл гаргасандаа хүлцэл эрье. Бид устгах Х тэмдэглэгээ бүхий бялуу худалдаанд гаргасандаа туйлаас харамсаж байна. Хариуцсан ажилтан бидний алдаатай үйлдлийг цаг алдалгүй мэдэгдсэн хэрэглэгчийн тусламжаар бид энэхүү алдаагаа цаг алдалгүй заслаа. Цаашид үндэсний үйлдвэрлэгчийн нэр хүндийг хамгаалахын төлөө улам илүү хариуцлагатай, ухамсартай ажиллах болно гэдгээ хэрэглэгч та бүхэндээ амлаж байна.