Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хууль зүй, дотоод хэргийн салбараас өчигдөр гурван генерал мэндэллээ. Тодруулбал, ХХЕГ-ын Ар тал зэвсэглэл, инженер техник эрхэлсэн орлогч хурандаа Х.Лхагвасүрэнд бригадын генерал, ХХЕГ-ын Захиргаа, удирдлага эрхэлсэн орлогч хурандаа Ж.Бямбасүрэнд бригадын генерал, ШШШЕГ-ын дарга хурандаа Ц.Амгаланбаярт бригадын генерал цол тус тус олголоо. Түүнчлэн орчин цагийн хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойг тохиолдуулан ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт салбарын хүмүүсийг төрийн одон медалиар шагналаа. Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор Хилчин спорт хорооны дарга Ц.Мягмарсүрэн, Ахмад хилчин, бэлтгэл хурандаа С.Сүхбаатар, Цэргийн гавъяаны одонгоор Б.Алтанхүү, Н.Алтанбагана, Р.Лувсанпүрэв, Л.Лхагвацэрэн нар, Алтангадас одонгоор Н.Түмэннаст, Д.Гантөмөр, Ч.Чимгээ, Л.Батмөнх нар Цэргийн хүндэт медалиар Р.Оюунбат, Ц.Оюунтуул зэрэг олон хүмүүс шагнагдлаа.