Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага өнөөдөр 2016 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгууллаа.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2016 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангаж, гамшгаас хамгаалах чадавхи, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажилласныг үнэлж Онцгой байдлын ерөнхий газраас 2016 оны “Тэргүүний газар”-аар нийслэлийн Онцгой байдлын газрыг шалгаруулж, шагналыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар гардууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.