Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өчигдөр хуралдаж, бодлогын хүүг нэг нэгжээр бууруулан, 14 хувь болгох шийдвэр гаргажээ. Ирэх онд инфляц нам түвшинд байх төлөв бий. Мөн гадаад худалдааны нөхцөл, төлбөрийн тэнцэл сайжран, төсвийн сахилга бат дээшилж буй тул хөрөнгө оруулалт, бодит секторыг дэмжих үүднээс ийм шийдвэр гаргасан талаар Төвбанкнаас мэдээллээ.
Бодлогын энэхүү шийдвэрийг өнөөдрөөс мөрдөж эхлэх юм. Монголбанк өнгөрсөн наймдугаар сард уг хүүг 4.5 хувиар огцом дээшлүүлж байсан юм. Энэ нь валютын ханшийн савлагааг намжаан, нөөцийг “манах” үр дүнтэй шийдвэр болсон хэмээн дүгнэж буй гэнэ.