Монгол улсад элэгний С вирүсийн Харвони хэмээх оргинал эм болон Энэтхэг Улсад үйлдвэрлэгдсэн тухайн эмийн ерөнхий нэршлийн 4 эм албан ёсны бүртгэлтэйгээр эмчилгээнд хэрэглэгдэж байна.
Элэгний С вирүсийн эсрэг Харвони эм нь эмнэлзүйн судалгаагаар үр дүн нь олон улсад батлагдаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн юм. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд Монгол Улсад тухайн эмийг хэрэглэсэн өвчтнүүдийн эмчилгээний үр дүн 99% байгаа нь эмч мэргэжилтнүүдийн судалгаагаар тогтоогджээ.
Иймд “Омбол” ХХК нь Харвони эмийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгож эхлээд байна.
Мөн өнгөрсөн есдүгээр сарын 9-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ХАРВОНИ, ХЕПСИНАТ-ЛП эмийг худалдан авсан хүмүүст ЭМД-аас эмийн үнийн буцаан олголт хийхээр болсон байна.
Эмийн буцаан олголт авахын тулд овог, нэр, регистрийн дугаар, /иргэний үнэмлэхний хуулбар/, холбогдох утасны дугаар, буцаан олголтын мөнгийг авах банкны нэр, өөрийн нэр дээрх дансны дугаарыг Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төвд өөрийн биеэр авчирч өгөх эсвэл info@ombol.mn и-мэйл хаягаар явуулах юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-0042 утсаар холбогдож лавлах боломжтой юм байна. Тус төв нь Урт цагааны баруун төгсгөлд, хуучнаар “Шар дэлгүүр”-ийн замын эсрэг талд Капитал центрийн 1-р давхарт байрлаж байна.