Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.7-д Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг 12 дугаар сарын 29-нд нийтээр тэмдэглэх баярын өдөр байхаар заажээ. Иймд, БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд дээрх өдөр амарна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.