Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын байцаагчийн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 890/16 тоот дүгнэлтийн дагуу Ховд аймгийн "Ховд" нисэх буудлын Хэрэглэлийн нислэгийн журмын шинэчилсэн схемийг үйл ажиллагаанд ашиглаж эхлэхээр боллоо. Ингэснээр Ховд нисэх буудал шөнийн цагаар нислэг хүлээн авах боломжтой болж байгаа юм.