Нийслэлийн прокурорын газраас Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч сурвалжлах хүсэлтээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт ирүүлжээ.
Шүүх бүрэлдэхүүн эдгээр хүсэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235.2-т зааснаар хангана. Шүүх хуралдааны явцын талаарх шаардлагатай мэдээллийг албаны эх сурвалж тухай бүр мэдээлнэ.