Өвлийн улирал эхэлж, замын зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан халтиргаа гулгаа үүсч, авто замын нөхцөл байдал хүндэрсэн үед мотоциклоор замын хөдөлгөөнд оролцогчдын амь нас, эрүүл мэндийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирол эрсдлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл түр зуур хориглох Засаг даргын захирамж гарчээ.