ОХУ-ын шилдэг оюутан шалгаруулах “Студент года-2016” үндэсний уралдаан Ставрополь хотын Хойд Кавказын холбооны их сургууль дээр боллоо.
ОХУ-ын өнцөг булан бүрээс төдийгүй дэлхийн ихэнх улсаас ирсэн 200 орчим шилдэг оюутан өрсөлдсөн тус уралдаанд Улс түмний найрамдлын их сургуулийн магистрын нэгдүгээр дамжааны оюутан Цэрэнсүрэнгийн Лхагвацэнд түрүүлжээ.
Түүнд ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.
Эл мэндчилгээнд “ОХУ-ын нэр төртэй уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзлэж, эх орныхоо нэрийг дуурсган, монгол оюутны нэр хүндийг өндөрт өргөсөн Ц.Лхагвацэнддээ ЭСЯ-ны хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдынх нь сурлага, хөдөлмөрт амжилт хүсэн ерөөе“ гэжээ.