Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгө энэ оны гуравдугаар улиралд 724.2 төгрөгт хүрчээ. Үүнээс 447.7 тэрбум төгрөгийг нь зээлсэн байна. Ингэхээр нийт хөрөнгийнх нь гуравны нэг эргэлтэд орохгүй байна гэсэн үг. Тэдний хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл 78.1 тэрбум төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, нийт зээлийнх нь 17.4 хувь муудсан хэрэг.