Засгийн газар өнөөдөр 10 тэрбум төгрөгийн бондыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдана. Уг бонд нь жилийн хугацаатай, 17 хувийн хүүтэй байх аж. Ийм нөхцөлтэй үнэт цаасыг богино хугацаат гэж үздэг. Нийт 100 мянган ширхэг үнэт цаас худалдах бөгөөд нэг бүрийнх нь үнэ 100 мянган төгрөг байхаар тогтоожээ.
Засгийн газраас энэ удаагийн бондыг хямдруулсан үнээр худалдаж буйгаараа онцтой. Үнэт цаасны хямдруулсан үнэ 85504 төгрөг байх юм. Энэ нь хөрөнгө оруулагчид нэг ширхэг бондыг хямд үнээр буюу 85504 төгрөгөөр худалдан аваад 17 хувийн хүүгээ тооцуулан, 100 мянгаар бодож эргүүлэн авна гэсэн үг. Засгийн газар сүүлийн жилүүдэд дотоодын зах зээлд нийт дөрвөн их наяд орчим төгрөгийн бонд арилжаад байна.