Энэ долоо хоногт манай улсад Далай лам айлчлах нь тодорхой болоод буй. Төвдийн удирдагчийн дөрвөн өдрийн айлчлалд ямар ч улс төрийн санаархал байхгүй, зөвхөн хүндэтгэлийн төдийгөөр ирнэ гэж мэдэгдсэн. Тэгвэл далай ламын айлчлал манай улсын том хөрш Хятад улсын хооронд хийсэн найрсаг харилцаанд сэв суулгана гэж гадны хэвлэлд бичих болжээ. Тэд Монгол улсын эдийн засаг БНХАУ-ын худалдааны салбараас ихээхэн хамааралтай байдаг. Эдийн засгийн их хямрал нүүрлэсэн энэ үед Далай ламын айлчлал Монголд ашиггүй тусна гэж "айлгаж" байна.
Далай лам маргааш буюу баасан гаригт 20:30 цагт Чингис хаан нисэх буудалд бууна. Улмаар энэ сарын 19-нд Гандантэгчэнлин хийдийн өмнө нийт ард түмэнд хандаж мэндчилгээ дэвшүүлэх бол 20-нд ням гаригт UB palace-т 9.00-11.00 цагт ном айлдахх бол 13.00-15.00 цагт үргэлжлүүлэх гэнэ.