Үнэ төлбөргүй онлайн сургалтыг өдгөө хэдэн зуун сургууль явуулж, сая сая оюутнууд энэ төрлийн сургалтад орон зайд баригдалгүй хамрагдан, мэдлэгээ дээшлүүлж буй. Харин Оксфордын их сургуулийн хувьд өмнө нь онлайн сургалтыг огт зохион байгуулж байгаагүй аж.
Харин энэ хичээлийн жилийн хөтөлбөртөө шинэчлэл хийн, тус сургуулийн эдийн засгийн сургалтад хамрагдах хүсэлтэй оюутнуудад зориулж, ирэх оны хоёрдугаар сараас эхлэн онлайн, үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулахаар болжээ.
Тус сургалтад хамрагдахын тулд энэ холбоосоор нэвтэрч бүртгүүлэх боломжтой юм.
Үнэ төлбөргүй онлайн сургалтын өдгөө Массачусетсийн технологийн институт (MIT), Харвардын их сургуулиуд хөтөлбөртөө нэвтрүүлээд буй.