Банкууд 2421.00-2460.01 төгрөгийн ханшаар 20.0 сая ам.доллар, 352.20-359.30 төгрөгийн ханшаар 56.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2421.00 төгрөгийн хаалтын ханштайгаар ам.долларын саналыг, 352.20 төгрөгийн хаалтын ханштайгаар юанийн саналыг тус тус 100% биелүүллээ.
Своп, форвард арилжаа: Банкууд дуудлага худалдаанд своп хэлцлийн санал ирүүлээгүй болно гэж Монголбанкнаас мэдээллээ.