УИХ-ын гишүүн Б Жавхлан ам.долларын өсөлтийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "УИХ-ын сонгуулиас хойш шинэ Засгийн газар бүрэлдсэнийхээ дараа ойр ойрхон нэлээд хүчтэй мэдэгдлүүдийг хийсэн. Тодруулбал, Сангийн яамнаас эдийн засгийн нөхцөл байдлын тухай мэдэгдсэн нь зах зээлд нэгэн “шок”-ийг үүсгэсэн. Үүний улмаас ердөө долоо хоногийн дотор төгрөгийн ханш даруй 250 төгрөгөөр суларсан. Иймд Төв банк бодлогын хүүгээ хөдөлгөхөөс өөр аргагүйд хүрсэн. Уг нь мөнгөний бодлогын төлвийг 10-12 хувьд харьцангуй зөөлрүүлэх боломж байсан ч валютын ханшид огцом өөрчлөлт гарсан учир үүнийг саармагжуулах шаардлага тулгарсан юм" гэсэн юм.
Дэлгэрэнгүйг дүрс бичлэгнээс үзнэ үү.