Яг одоо Найман шарга валютын зах дээр ам.долларын ханш 2600.00 төгрөгт хүрлээ. Энэ нь нэг цагийн өмнөхөөс даруй 100 гаруй төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Ийнхүү огцом өссөнийг арилжааны банкууд долларын арилжаагаа зогсоосонтой холбон тайлбарлаж байгаа юм байна.