Яг одоо Найман шарга валютын зах дээр ам.доллар 2491 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь өмнөх өдрийнхөө даруй 20 гаруй төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Долларын энэхүү огцом өсөлтөөс болж арилжааны банкууд ам.долларын арилжаагаа зогсоосон байна. Энэ талаар тодруулахад, Голомт банкны долларын нөөц дууссан бөгөөд Худалдаа хөгжлийн банк долларын огцом савалгаанаас болж доллар 2481 төгрөгтэй тэнцсэний дараа арижаагаа хаасан байна.
Дашрамд дурдахад, өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат арилжааны банкуудыг Монголбанкны зарласан ханшаас өндөр үнээр валют арилжиж байгаад зохицуулалт хийж болох эсэхийг судлах, мөн валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж танилцуулахыг Сангийн сайдад үүрэг болгожээ.