Монголбанкны зарласан ханшаар нэг ам.доллар 2413 төгрөгтэй тэнцэж байгаа бол "Найман шарга" валют арилжааны төвд яг одоо нэг ам.доллар 2438 төгрөгөөр худалдаж, 2432 төгрөгөөр худалдан авч байна.
Эдийн засагчдын мэдээлж буйгаар манай улсад гадаадаас орж ирж байгаа мөнгөний урсгал татарсан нь ам.долларын ханш тасралтгүй өсөхөд нөлөөлж буй аж. Мөн цагаан сарын өмнө ам.долларын ханш өсдөг уламжлалтай тул цаашид ч долларын ханш "чангарах" төлөвтэй гэнэ.