Он гарснаас хойш коксжих нүүрсний үнэ өмнөх жилийнхээс 240 хувиар өсчээ. Түүнчлэн эхний есөн сард Хятадын импорт өмнөх оныхоос 20 хувиар нэмэгдсэн талаар “Commonwealth bank”-ны шинжээч Вивек Дхар өгүүлснийг businessinsider.com.au цахим хуудас дамжуулав.
Тэрбээр “Уурхайд ажиллах өдрийн тоог цөөрүүлснээр Хятадын нүүрсний үйлдвэрлэл эхний гурван улиралд 10 орчим хувиар багассан” гэжээ. Түүний үзэж буйгаар уг таваарын ханш хэдэн сарын дараа хямдрах магадлалтай аж. Тодруулбал, одоогоор тонн нүүрсний спот ханш 255 ам.доллар байгаа бол 3-6 сарын дараа 100 “ногоон”-д хүрч болзошгүй юм байна.