Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш валютын захууд дээр 2410 төгрөгөөр арилжаалагдаж байна. Ханшийн энэхүү огцом өсөлттэй холбоотойгоор 218.1 Үндэсний хөдөлгөөнөөс Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус хөдөлгөөнөөс "Өргүй Монголын төлөө нэгдэцгээе" гэх уриалгыг гаргасан аж. Тэдний зорилго бол:
- Долларын зээлтэй хувь хүн, хуулийн этгээдүүдийн долларын ханшны өсөлттэй холбоотой алдагдал, хохирлыг "Монгол Улсын Иргэний хуулийн 218.1 заалт"-ын дагуу шийдвэрлүүлэх,
- Арилжааны банкуудын долларын зээлүүдийг зээлдэгчид болон банкинд алдагдалгүйгээр хуульд заасан ханшаар төгрөгийн зээл болгон шилжүүлэх,
- Төгрөгийн ханшийг тогтворжуулах Монгол төгрөгөөр орлого олж ашиг хүртдэг нийт ард түмнээ өрийн хямрал, дарамтаас чөлөөлөх аж.
Тиймдээ ч Монгол Улсын Иргэний хуулийн 218 дугаар зүйл, Төлбрө гүйцэтгэх мөнгөний ханш 218.1 Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэдгээ мэдэгдлээ.