Сэлэнгэ аймгийн Хушаат сум түүхэндээ анх удаа хамгийн өндөр хэмжээний улаан буудайн ургацыг энэ намар хураан авлаа.Энэ талаар тус сумын сумын хөдөө аж ахуйн тасгийн дарга Т.Баасандоржоос тодруулга авлаа.
Хушаат сумын хөдөө аж ахуйн тасгийн дарга Т.Баасандорж:
Сэлэнгэ аймгийн Хушаат сум анх 1987 онд “Энх талын САА” сум нэртэйгээр анх байгуулагдаж байсан бөгөөд 1988 онд 23513 тонн үр тариа хураан авч арвин ургацын баяраа нийтээрээ тэмдэглэж байсан бол бол өнөө жил цаг агаарын хүнд хүнд хэцүү нөхцөлд хураалт хийсэн ч гэсэн тус рекордыг 11000 гаруй тонноор давуулан биелүүлж ургацаа бүрэн хурааж ирэх зун болох сумынхаа 30 жилийн ойдоо бэлэг барьсандаа Хушаат сумын нийт ард иргэд тариаланчид баяртай байна.
Манай сумын хэмжээнд 14568 га талбайд үр тариа.275 га талбайд төмс,161 гад хүнсний ногоо тариалсан бөгөөд үр тариа 34962 тонн буюу 1 гагаас 24.7 центнр,төмс 4442 тонн,1860 тонн хүнсний ногоо,борлуулах зорилгоор 3200 тонн хадлан, малын тэжээл 3000 тонныг тус тус хураан авчээ. Сумын хэмжээнд улаан буудайн тариалалтанд 22 ААНБ 3 иргэн, төмс хүнсний ногооны тариалалтанд 10 ААНБ 90 иргэн ажиллаж 16 иргэн борлуулах зорилгоор хадлан бэлтгэх гэрээг сумын удирдлагуудтай хийж хадлан бэлтгэсэн бөгөөд 291 малчин өрх 76000 малын өвөлжилтөнд зориулж 3000 тонн малын тэжээл бэлтгэсэн.