Гадаад паспортын нийлүүлэлтийг нэмэгдүүллээ
Гадаад паспортын бэлдэцийн хангамжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж дөрвөн удаагийн татан авалтаар нийт 80.0 гаруй мянган ширхэг бэлдэцийг нийлүүлж хэвийн үйл ажиллагааг хангав. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, шат дамжлагыг бууруулах зорилтын хүрээнд зуун айл дахь үйлчилгээний төвлөрлийг сааруулах гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын үйлчилгээг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлэхээр бэлтгэлийг хангаж ажиллаж байна. Цаашид Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын шинэ захиалгыг хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөөд байна.
Бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлэв
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа, бүртгэлийн цахим системийг боловсронгуй болгох ажлын хүрээнд эрх зүйн орчныг сайжруулах, архивын цаасан суурьт нотлох баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, бүртгэлийн чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаг” төслийн хүрээнд тус газарт эд хөрөнгийн эрхийг бүртгэлийн цахимжуулалтын ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 9 дүүрэг, 8 аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын баримт цахим хэлбэрт шилжиж, цахим систем (ePRS)-д холбогдоод байгаа юм. Тэгвэл уг нэгдсэн системд холбогдоогүй Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгийн эд хөрөнгийн бүртгэлийн архивын баримтыг “Ухаалаг засаг” төслийн хүрээнд үргэлжлүүлэн цахимжуулж эхлээд байна.
Хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүллээ
Тус газар нь Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг хуулийн дагуу явуулж Сонгуулийн тухай хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж ажиллав. Дээрх ажлын хүрээнд ОӨУБЕГ-ын даргын А/72 тоот тушаалаар “Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, төв, орон нутгийн улсын бүртгэлийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийг байгуулж, чиг үүргийнхээ дагуу тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүллээ. Сонгуулийн тухай хуулийн 23-р зүйлийн 1-д заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 23-ны байдлаар нийт сонгогчдийн 60,72 хувь буюу 1166462 сонгогч сум дүүргийн ИТХ-ын сонгуульд саналаа өгсөн байна. Аймгуудын дүнгээр нийт санал өгсөн сонгогчдын 64,21 хувь буюу 677911 сонгогч, Нийслэлийн дүнгээр 56,46 хувь буюу 488551 сонгогч саналаа өгчээ.
ОӨУБЕГ-100 ХОНОГТ ТООН БАРИМТ
Иргэний улсын бүртгэлийн чиглэлээр: Засгийн газрын 100 хоногийн хугацаанд Монголчууд 23548 хүнээр нэмэгдэж 3.104201 болсон байна. 28938 Монгол Улсын иргэн энх тунх өсөж байгаа бөгөөд 5304 өрх айл гал голомтоо бадраасан байна.
Хуулийн этгээдийн улсын чиглэлээр: Тайлангийн хугацаанд нийт 2968 хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэгдсэнээс гадаадын хөрөнгө оруулалттай ХХК 46, 14 гадаадын компанийн төлөөлөгчийн газрыг бүртгэсэн байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр: Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл 7324 бүртгэл хийснээс газар өмчлөх эрхийн улсын бүртгэл 9012, 77735 гэрээний эрхийн бртгэл хийсэн байна.
Аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалтын чиглэлээр: Барааны тэмдэг /Үндэсний/ 222, Барааны тэмдэг /Мадридын хэлэцээр ба протколын дагуу/ 327, Бүтээгдэхүүний загвар /Үндэсний/ 30, Бүтээгдэхүүний загвар /гаагийн хэлэлцээрийн дагуу/ 61, шинэ бүтээл 15, ашигтай загвар 15 бүртгэгдсэн байна.
Зохиогчийн эрхийн бүртгэлийн чиглэлээр: Шинжлэх ухаан утга зохиолын бичмэл 108, дүрслэх урлагийн бүтээл 8, архитектурын бүтээл 2, дуу авиа бүхий дүрст бүтээл 14, тайлбар толь лавлах, зохиолын цоморлиг 15, үүсмэл бүтээл 1 тус тус бүртгэгдсэн байна.